Шууд Chart

Монголчууд сансрын хиймэл дагуултай холбоо тогтоох оролдлого хийжээ

2015-12-08 15:30:44

ШУТИС-ийн багш, оюутнууд урьд шөнө 00 цаг 39 минутад сансрын хиймэл дагуултай холбоо тогтоох оролдлого хийсэн байна. Оюутнууд өөрсдөө хийсэн дохио хүлээн авах төхөөрөмжөөр хиймэл дагуултай холбоо тогтоосноор сансрын уудам бидний бодсоноос ойрхон, мөн судалж мэдэх боломж бидэнд байна гэдгийг нотлон харуулахыг зорьсон гэж багш нар хэлж байгаа юм.

Өнгөрсөн наймдугаар сараас хойш Япон улсын “Сансрын хүрээлэн”-тэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр дэлхийн тойрог зам дээр явж байгаа хиймэл дагуул Улаанбаатар хотын дээгүүр өнгөрөх үеэр зураг авахаар болсон байна. Ийнхүү тохиролцсон хугацаа нь урд шөнө 00 цаг 39 минутад болж, туршилт амжиллтай боллоо. Багш, оюутнуудын тооцоогоор  сансраас авсан зураг латин В үсгийн хэлбэртэй байх юм. Энэ зургийг боловсруулахад тодорхой хугацаа шаарддаг учраас 3-4 хоногийн дараа Японы “Сансрын хүрээлэн”-гээс Монгол руу илгээх байх гэж багш оюутнууд хэлж байлаа. Энэ талаар ШУТИС-ийн Технологийн сургуулийн захирал н.Ганбаяр ийнхүү ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголчууд сансрын хиймэл дагуултай холбоо тогтоох оролдлого хийжээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй