Өнөөдөр УИХ дахь нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн талаар Уул уурхайн сайдын мэдээллийг сонсоно. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас болж “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Өнөөдөр нэг байнгын хороо, нэг бүлэг хуралдана | ||
Үзсэн: 1612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.