Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудыг нэгтгэсэн байна. Энэ хуулиар тэтгэмжийн эрх үүсэх хугацаанд тодорхой өөрчлөлт орох юм. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сар шимтгэл төлсөн тохиолдолд эрх үүсдэг байсан.
Тэгвэл шинэ хуулийн төслөөр хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө нийтдээ зургаан сар, үүнээс сүүлийн гурван сар тасралтгүй шимтгэл төлсөн тохиолдолд эрх үүсэхээр заажээ. Мөн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгдөг байсан бол шинэчилсэн төсөлд нийгмийн даатгалын сан буюу тэтгэмжийн даатгалын сангаас бүгдийг нь олгохоор болж байна.
| Ажилгүйдлийн тэтгэмж олгоход өөрчлөлт оржээ | ||
| Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.