Гаалийн байгууллага хяналт шалгалтыг сайжруулан, эрсдэл тооцон онилгоо хийж ажилласны үр дүнд 11 дүгээр сард хоёр удаагийн үйлдлээр нийт 35 ширхэг түүх соёлын үнэт зүйлсийг БНХАУ-ын нэр бүхий иргэд хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Улсын хилээр эдгээр иргэн хуучны судар, хүрэл цутгамал болон гуулин бурхан, мөнгөн цогц, алт, мөнгөн утсаар ширлэсэн залаатай ноёны малгай зэрэг Монгол Улсын түүх соёлын 10 гаруй эд зүйлсийг хилээр гаргах гэж байсан нь ийнхүү гаалийн шалгалтаар илэрсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хилээр хуучны судар гаргахыг завджээ | ||
| Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.