Шууд Chart

АНУ-д айлчлах төлөвлөгөөгөө цуцалжээ

2013-09-19 10:13:20

Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссефф ирэх сард АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа тодорхойгүй хугацаагаар цуцалжээ. Учир нь тэрээр тус улсын тагнуулын албaнаас түүний харилцааг сэм чагнасан гэж үзэж байгаа юм. Бразилийн засгийн газраас гаргасан шаардлагын дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эхэнд ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон “Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Руссеффт тодорхой тайлбар өгсөн боловч Бразилийн төрийн тэргүүн үүнийг нь хангалтгүй хэмээжээ. Түүнчлэн Мексикийн төрийн тэргүүн Энрике Пена Нейто хэргийн талаар тодорхой шалгалт явуулахыг АНУ-ын засгийн газраас шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д айлчлах төлөвлөгөөгөө цуцалжээ  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй