Шууд Chart

Хятадын иргэн хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явжээ

2015-12-08 16:25:05

Хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг цагдаа нар илрүүлэн саатуулаад байна. Тодруулбал, БНХАУ-ын иргэн зэрлэг гахай, хээрийн туулай, шувуу зэрэг амьтныг хууль бусаар тээвэрлэж яваад саатуулагджээ. Тухайн иргэн дээрх амьтдыг агнасан эсэх, хэрхэн яаж олж авсныг тогтоохоор мөрдөн байцааж байна.

Улсын хэмжээнд он гарсаар Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн 39 гэмт хэрэг гарсан байна. Ан амьтныг хууль бусаар агнах, ангийн гаралтай түүхий эдийг худалдах зөрчил буурахгүй байгаа нь ховор ан амьтны нөөцийг улам бүр хомсдуулж байна гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм. Өвлийн улиралд хулгайн ан агнууртай холбоотой хэрэг гарах нь нэмэгддэг байна. Энэ мэт хулгайн анг илрүүлэхэд иргэдийн мэдээлэл чухал гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Алтангэрэл хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын иргэн хууль бусаар зэрлэг гахай тээвэрлэж явжээ  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-08 17:00
Монгол иргэн Хятадад бол зурам ч авч явж чадахгүй, Монгол улсад хууль яаж хэрэгждэгийн жишээ энэ шүүдээ, Богд уул, Туул голоо хамгаалж чаддаггүй БОНХАЖЯ байхад гадаадынхан ч зөв дөө

Бидэнтэй нэгдээрэй