Шууд Chart

Говьсүмбэр аймаг төсвөө баталлаа

2015-12-08 16:37:34

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 15-р чуулганаар аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийж 2016 оны орон нутгийн төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Ирэх онд Говьсүмбэр аймгийн төсөв нэг тэрбум төгрөгөөр буурч батлагдсан байна.

Дэд бүтцийн хөгжил сайтайд ордог Говьсүмбэр аймаг 2015 онд төсөв хөрөнгө багатай ч хүнээ хөгжүүлэх, иргэддээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Аймгийн ИТХ-ын хурлын 15-р чуулганаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангалттай сайн гэж үнэлсэн байна. Ирэх оны төсөв буурч байгаа ч шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Аймгийн 2016 оны орон нутгийн төсвийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулийн хугацаанд өргөн барьж ИТХ-аар батлуулаад байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэр аймаг төсвөө баталлаа  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй