Шууд Chart

Л.Болормааг “Шударга ёсны” шагналын анхны эзнээр нэхэн шагналаа

2015-12-08 17:27:12

Авлига, хээл хахуулийн эсрэг иргэний зориг гаргаж, тууштай тэмцэн, нийгмийн дунд бугшсан далд хэргүүдийг илрүүлснийх нь төлөө шагнадаг “Транспэрэнси авард” шагналыг сэтгүүлч Лунтангийн Болормаад нэхэн олголоо. Шударга ёсны энэхүү шагналыг "Транспэрэнси интернэшнл" Монгол төрийн бус байгууллага санаачлан анхны эзнээр нь сэтгүүлч Л.Болормааг нэхэн тодруулсан юм.

Түүний бичсэн даацтай нийтлэл, эрэн сурвалжлагын бүтээлүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж, улс төр, уул уурхай, эдийн засгийн хүрээнд далд байсан асуудлуудыг сөхөн нийтэд ил тодоор, баримттай мэдээллийг хүргэж ирсэн. Сэтгүүлч Лунтангийн Болормаагийн эхлүүлсэн энэ үйл тасрах учиргүй гэдгийг түүний охин ээжийнхээ шагналыг гардах үеэрээ онцолж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Лунтангийн Болормаа нь Монголын орчин цагийн сэтгүүлзүйн дээд эрэмбэ, төгс чадвар үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм” гэж дурссан. Сэтгүүлзүй бол хоточ нохой, нийгмийн ил тод байдлыг хангах 4 дэх засаглал гэж олон нийт үздэг. Тиймээс энэ бол сэтгүүлч Болормаагийн үйл хэргээр дамжуулан Монголын сэтгүүлзүйд ташуур болсон шагнал гэдгийг зохион байгуулагчид нь мөн хэлж байлаа.

Хэний ч дуугарч чадаагүй асуудлыг зоригтой хөндөж, улс төр бизнесээс хараат бус, судалгаа, баримтад суурилсан, эрэн сурвалжилсан түүний нийтлэлүүд үнэхээр "хоточ нохойн" үүргээ гүйцэтгэж, ил тод байдлыг шаарддаг байлаа. Тоо судалгаатай, баримтуудыг холбосон түүний нийтлэлүүдийг 8 настай балчираас 80 настай буурлууд хүртэл уншаад ойлгоно. Лунтангийн Болормаа бол үнэхээр сэтгүүлзүйн дээд эрэмбэ байсан гэдгийг салбарынхан нь энэ үеэр дурсаж байлаа.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Л.Болормааг “Шударга ёсны” шагналын анхны эзнээр нэхэн шагналаа  
Үзсэн: 2404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2015-12-09 09:44
amidad ni hairlahgui yagaav
209.89.85.xxx [209.89.85.xxx] 2015-12-09 06:25
TIIM ZORIGTOI BSNAARAA ERT XORLOGDSON UM BISH UU!!!
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2015-12-08 23:42
талийгаачаас мөнч их юм нэхэх юм даа матрын нулмис гаргахаа болилдоо
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-08 19:09
та нар амьд байсан бол өгөх байсан уу
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-12-08 18:19
Uneheer shudarga unenii Duu hooloi bsan yum .daanch baga naslah yum.haramsaj bna horboo chi ymar hatuu yum be .Ohinduud ni tsaashdiin amidrald ni az jargal sain saihniig husie .burhan ebeeh boltugai

Бидэнтэй нэгдээрэй