Шууд Chart

Худалдааны төв, захуудыг шалгах ажил үргэлжилж байна

2013-09-19 10:29:02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 56 худалдааны төв, захад шалгалт хийх ажил энэ сарын 09-нээс эхэлсэн. НОБГ, НЗА-ны Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтэс, НМХГ-ын алба хаагчдын хамтарсан эл шалгалтаар улсын комисс хүлээж аваагүй барилгад худалдаа эрхлэх, шинээр барилга байгууламж барих, өргөтгөл хийх, барилгын зохион байгуулалтыг өөрчлөхдөө мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, барилгын ажлын зураггүй,  галын дохиоллын системгүй, утаа мэдрэгчгүй, барилгын гадна талд шуурхай албаны автомашин цэнэглэх боломжтой усны эх үүсгэвэр, барилгын доторх усан хангамжгүй зэрэг зөрчил олноор илэрсэн байна. Түүнчлэн түрээслэгчид нь дур мэдэн гэрэл, разетка лангуундаа татсан, лангууны зай хэмжээ алдагдуулсан зэрэг зөрчил ч ихээхэн илэрч байна. Эдгээр байгууламжуудад exit гэрлээр чиглэгдсэн авралтын гарцгүй, осол гарсан үед давхар бүртээ авралтын зам, гарцын зураг байрлуулаагүй, агааржуулалтын систем, утаа зайлуулах системгүй зөрчил нийтлэг байна. Мөн энэ удаад улсын байцаагчийн өмнө нь өгсөн зөрчлийг арилгаагүй “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” захуудад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

Нийтэлсэн: Б.Баярт

Худалдааны төв, захуудыг шалгах ажил үргэлжилж байна   
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй