![](/uploads/201512/news/thumb/1c8323fbe2e808238e11b0adbcbf239d_x3.jpg)
2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Найрсаг, зочломтгой Монгол орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Гавана хотын Азийн соёлын төвд нээгдэв. Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан энэхүү фото үзэсгэлэнг Гавана дахь Монголын ЭСЯ, Кубын Улс түмнүүдтэй найрамдлаар харилцах нийгэмлэг, Азийн соёлын төв хамтран зохион байгуулав.
Элчин сайд Ц.Батбаяр үзэсгэлэнг нээж, Монголын байгаль, түүх соёл, ёс заншил, нүүдэлчин амьдрал, хот суурины соёлтой Кубын олон нийтийг танилцуулах зорилготой энэхүү арга хэмжээ монгол, куба иргэдийн найрамдал, нөхөрлөлд өчүүхэн ч болов тус нэмэр болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд Кубын ГЯЯ, Соёлын яам, ЭТНБХ, Гавана хотын Ардын хурал зэрэг байгуууллага, Гаванад суугаа дипкорпусын төлөөлөгч зэрэг 50 гаруй хүн оролцов.
Гавана хотод Монгол гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.