Шууд Chart

Барс-1, Барс-2 захуудыг хаана

2013-09-19 10:55:39

Өнгөрөгч сард томоохон захуудад гал гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, ажлын хэсэг байгуулан томоохон худалдааны төв, захуудад шалгалт хийхээр болсон. Шалгалтаар Барс-1, Барс-2 захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Асралт худалдааны төв, Далай ээж хүнсний зах, Нарантуул худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, Гялгар модны зах, Меркури худалдааны төв зэрэг газруудыг хаахаар болжээ.

Учир нь аливаа осол, гамшиг, галын үед эрсдэл учирч болзошгүй хэмээн үзсэн байна. Харин эдгээр газруудын талаар Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэр тэр үед гарах юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Барс-1, Барс-2 захуудыг хаана  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй