Сирид цэргийн хүч хэрэглэх тухай заалтыг НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн тогтоол шийдвэрт оруулах тухай асуудалд Франц болон ОХУ-ын төлөөлөгчид өөр өөр байр суурь илэрхийлж байна. Мягмар гарагт Москва хотноо хоёр талын гадаад хэргийн сайд нар уулзалт хийсэн юм. Сирийн засгийн газрын мэдэлд байгаа бүх төрлийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэхийг Францын тал дэмжиж, энэ ажиллагаанд туслалцаа үзүүлнэ гэсэн байна. Энэ тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Дергей Лавров уулзалтын дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурьджээ. Гэхдээ хоёр талын төлөөлөгчид НҮБ-ын шинжээчдийн гаргасан дүгнэлтийн талаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй гэдгийг онцолсон байна. Даваа гарагт НҮБ-ын шинжээчдийн гаргасан дүгнэлтэнд төв мэдрэлийн системд ноцтой хор хөнөөл учруулах хий хэрэглэснийг нотолсон юм. Францын гадаад хэргийн сайд Фабиус ийм төрлийн хийг зөвхөн засгийн газрын мэдлийн дагуу хэрэглэдэг нь гарцаагүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэрвээ дипломат аргаар үр дүнд хүрч чадахгүй бол цэргийн хүч оруулах тухай заалтыг НҮБ-ын “Аюулгүйн зөвлөл”-ийн тогтоол шийдвэрт тусгах ёстой гэж тэрээр үзэж байгаа юм. Харин ОХУ -ын талаас НҮБ-ын тогтоол шийдвэрийн үг өгүүлэмжинд болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
| ОХУ, Францын гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо | ||
| Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.