Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади энэ сарын 15-наас эхлэн долоо хоногийн хугацаатай гал зогсоох төлөвлөгөөгөө Саудын Араб тэргүүтэй эвсэлд мэдээлсэн байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд илгээсэн захидалдаа энэ тухай дурдсаныг “Ройтерс” агентлаг уламжилжээ. Мансур Хади, Йемений хямралд оролцогч нөгөө тал зөвшөөрсөн нөхцөлд долоо хоног гал зогсоох хооронд энхийн хэлэлцээ зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Талууд энэ сарын 15-нд НҮБ-ын зуучлалтай хэлэлцээ хийхээр товлосон талаар өмнө нь мэдээ ирж байсан юм.
Йеменд энэ оны эхээр зэвсэгт хямрал дэгдсэн. Нэг талаас “Ансар Алла” шийт хөдөлгөөн, Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех-д үнэнч армийн нэг хэсэг, нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгч Мансур Хадийг дэмжигч цэргүүд энэ хямралд оролцож байгаа. Дээрээс нь Саудын Араб тэргүүтэй Арабын эвслийн хүчнийхэн Ерөнхийлөгчийн цэргүүдийг газраас болон агаараас дэмжиж байгаа юм. Тус эвслийн хүчин энэ оны гуравдугаар сарын 26-наас эхлэн босогчдын хяналт дахь бүсүүдэд агаараас цохилт өгч байгаа. Зарим мэдээгээр Хади Ерөнхийлөгчийг дэмжүүлэхээр 10 мянга гаруй явган цэрэг илгээсэн байна.
| Йеменд гал зогсооно | ||
| Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.