Шууд Chart

Өвөрхангай аймаг ирэх оныг "Залуучуудын хөгжлийн жил" болгон зарлажээ

2015-12-09 15:41:27

Өвөрхангайн Залуучуудын байгууллагууд нэгдэж ажиллах тал дээр санал нэгдлээ Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 12-р хуралдаанаар 2016 оныг залуучуудын хөгжлийг дэмжих зорилтот жил болгон зарласан.

Харин Өвөрхангай аймгийн Залуучуудын гэх тодотголтой холбоод, ТББ, клубууд ирэх 2016 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тэд зорилтот жилийн хүрээнд ямар ажил хийвэл залуучуудад тэр дундаа залуу гэр бүлд өгөөжтэй байх мөн хэрхэн хамтарч ажиллавал ахицтай байх талаар санал солилцсон байна. Тус аймгийн хувьд 2016 оныг зорилтот жил болгон тодорхойлохдоо иргэдээс санал авч үүн дотроо хамгийн олон санал авсаныг үндэслэж ийнхүү Залуучуудыг дэмжих жил болгохоор болсон байна.

20 орчим хоног явагдсан нээлттэй санал асуулгад аймгийн хэмжээнд 20 орчим мянган хүн оролцсон бөгөөд залуучуудтай холбоотой үйл ажиллагаа явуулах тал руу чиглэсэн саналд нийт 6000 гаруй иргэн саналаа өгсөн байна. Иймээс эдгээр саналуудыг дүгнээд өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-аар хэлэлцэж Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлажээ. Үүнтэй уялдуулан Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй залуучуудын байгууллага, холбоо, ТББ-ын төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзан санал бодлоо илэрхийлсэн байна.

Аймгийн ИТХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан   ирэх долоо хоногт багтаан өвөрхангай аймгийн нийт залуучуудтай уулзалт хийхээр болсон юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Дэмжих жилийн ажилыг эхлүүлэх учиртай уг дэмжих жилээр нийт 300 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймаг ирэх оныг "Залуучуудын хөгжлийн жил" болгон зарлажээ  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй