Шууд Chart

Хэнтий аймагт “Архигүй Монгол” хөтөлбөр хэрэгжив

2015-12-09 18:01:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” хөтөлбөрийг Хэнтийчүүд хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд 1000 гаруй хүн муу зуршлаасаа салжээ. Мөн архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт өмнөх гурван жилийнхээс 48 хувиар буурсан байна. Энэ хөтөлбөр хэрэгжихээс өмнө тус аймагт хүн амын дунд архидалт их, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдэл зонхилж байжээ. 

Аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн  дүнд иргэд архины хамаарлаас бүрэн салж хөдөлмөр эрхлэх болсон байна. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ярилаа.

Архигүй Хэнтийчүүд болохын тулд зургаан аж ахуйн нэгж архи зардаг үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөөсөө татгалзсан байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж Орон нутгийн хөгжлийн сангаас чамгүй хөрөнгө гаргаж архины эмчилгээнд иргэдээ хамруулсан аж. Хамгийн гол нь тэднийг мэргэжилтэй болгож, ажлын байраар хангасан нь энэ хөтөлбөрийн бодит үр дүн юм.

Хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд архинаас гарсан 20-иод иргэнд гэр олгож, 400 гаруй хүнийг мэргэжлийн сургалт, ажлын байранд зуучилжээ. Мөн  өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулж 110 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл тусламж олгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэнтий аймагт “Архигүй Монгол” хөтөлбөр хэрэгжив   
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй