Шууд Chart

18947 иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлжээ

2013-09-19 11:31:44

Өнгөрсөн сарын 01-нээс ЗХУТ-ийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.  Өнөөдрийн байдлаар ЗХУТ “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулан 18947 иргэнд торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс гэрлэн дохионы 5955, хурд хэтрүүлсэн 12992 зөрчил байна. Харин торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 60,2 % буюу 102,450,000 төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн 200000985 дансанд төвлөрүүлжээ. Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон баг хорооны албан тушаалтнаар дамжуулан мэдэгдэх хуудсыг өгч байгаа ажээ. “Монгол шуудан” ТӨХК нь торгуулийн мэдэгдэх хуудас хүргэлтийн 95,2 %-ийг хүлээлгэн өгсөн байна.

Нийтэлсэн: Б.Баярт

18947 иргэнд торгуулийн хуудсыг хүргүүлжээ   
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй