Венесуэлийн сөрөг хүчин сая тус улсад болсон парламентын сонгуулийн дүнд нэг танхимтай Үндэсний ассамблейг удирдах нь тодорхой болж байна. Өчигдөр зарлан нийтлэсэн сонгуулийн эцсийн дүн үүнийг нотолж байна. Ийнхүү тус улсад сүүлийн 17 жилд анх удаа сөрөг хүчин Боливарын бүгд найрамдах улсын улс төрийн амьдралд маш том үүрэг гүйцэтгэхээр болж байна.
Венесуэлын сонгуулийн хорооны мэдээлснээр, сөрөг хүчний “Эв нэгдлийн ардчилсан эвсэл” парламентын 167 суудлын 109-ийг нь, эрх баригч “Венесуэлын социалист нэгдсэн нам” дөнгөж 55 суудал, гурван суудал нутгийн уугуул оршин суугчдын төлөөлөлд оногджээ.
Сөрөг хүчин 2016 оны нэгдүгээр сараас ажлаа эхлэх шинэ парламентад ийнхүү итгэлтэйгээр олонхи болсноор Дээд шүүхийн гишүүдийг эргүүлэн татах, ерөнхийлөгч Николас Мадурогийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлаар санал хураах, 1999 онд баталсан Венесуэлын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах боломжийг нээж өгч байгаа юм.
| Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.