Шууд Chart

“Исламын улс” бүлгийн сарын ашиг орлого 80 сая ам.доллар

2015-12-09 18:36:01

Америкийн “Ай-Эйч-Эс” судалгааны компанийн авсан мэдээгээр, хэт даврагч “Исламын улс” бүлгийн сарын ашиг орлого 80 сая доллар байж болох талтай гэнэ. Тус компаний тайлан илтгэлийг саяны даваа гарагт зарлан нийтлэжээ.

Энд өгүүлснээр, хэт даврагч бүлэг сарын орлогынхоо тал хувийг бизнесын үйл ажиллагаа болон Сири болон Иракт өөрийх нь хяналтад байдаг бүс нутгаас авдаг татвараас олдог байна. Нийт орлогын 43% нь нефтийн хууль бус наймаанаас ордог. “Исламын улс” бүлэг “Аль-Каида”-г бодвол гадны доноруудаас үл хамааралтай байж чаддаг, иймээс гаднаас ямар нэг  нөлөөнд огт автадгүй гэнэ.

Судалгааны компаний тэмдэглэж байгаагаар, АНУ тэргүүтэй эвслийн хүчний өгч байгаа агаарын цохилт “Исламын улс” бүлгийн нефть боловсруулах, олборлох, тээвэрлэх хүчин чадалд багагүй хохирол учруулсан ч гэлээ олон улсын эвсэл хэт даврагчдад албан татвар хэлбэрээр орж байгаа ашиг орлогод хяналт тавих, таслах зогсоох боломж тэр бүр байдаггүй юм байна.

Мөн энэ тайланд тэмдэглэснээр, сүүлийн үед “Исламын улс” бүлэг орлогынхоо эх үүсвэрийг хадгалж үлдэх тал дээр бэхшээлтэй тулгарч байна гэнэ. Эндээс лалын байлдагчдын авдаг цалин багасч, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд тавьдаг татвараа нэмж байгаа бололтой.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Исламын улс” бүлгийн сарын ашиг орлого 80 сая ам.доллар  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй