Шууд Chart

Цэцийн дүгнэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэв

2015-12-10 11:57:33

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 48 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны үеэр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, мөн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслөөс мэдээлэл муутай байгаа тул судлах шаардлагатай гэдэг шалтгаанаар “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Харин Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн холбогдох хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн байна гэлээ. МАН-аас Үндсэн хуулийн цэцэд “Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хууль”-ийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн энэ шийдвэр 8 хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжлүүлж буй 8 хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл байдлыг үүсгээд байна. Нэг үгээр хэлбэл, өмч хууль эрх зүйн орчны баталгаагүй болж, банк иргэдийн өмчид итгэх итгэлгүй болж байгаа юм. Ер нь бол “Үндсэн хуулийн цэц” дээр МАН-аас гомдол гаргасан цагаас эхлэн арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо түр зогсоогоод байсан юм. Үүнээс үүдэн зээл авах гэсэн иргэдийн урт дараалал банкууд дээр үүсээд байгаа. Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны удирдлагууд шуурхай хуралдаан зарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэцийн дүгнэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэв  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-10 15:03
Gonchigdorj Demberel Lxyndaajantsan ene xeden xogshin uxna shig xeden yum odoo bolmoor yum.bogsoo tsoortol suulaa odoo bolio ch.ye multarsan zugeer suu boloo.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-10 15:03
Gonchigdorj Demberel Lxyndaajantsan ene xeden xogshin uxna shig xeden yum odoo bolmoor yum.bogsoo tsoortol suulaa odoo bolio ch.ye multarsan zugeer suu boloo.
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-12-10 12:04
За Гончигдорж аливаа асуудлыг дандаа л будлиантуулж байх юмаа, одоо болимоор юм даа

Бидэнтэй нэгдээрэй