Өнөөдөр тохиож байгаа “Ардчилал, хүний эрхийн өдөр” тохиолдуулан, МАН-ын гишүүд уламжлал ёсоор нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Жамбын Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм. Үүгээрээ Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулж, ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн ардчиллын партизанууд Батмөнх агсныг хүндэтгэн дурсаж явдаг байна. Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ярьж байна.
Өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, эгзэгтэй үед тэрээр түүхэн шийдвэр гаргаж, Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байжээ. Энэ нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг байна.
| Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.