Шууд Chart

Анхны илтгэлийг Жон Эш тавьлаа

2013-09-19 12:52:58

АНУ-ын Нью Иорк хотод орших НҮБ-ын төв байранд дэлхийн энх тайвны төлөө чимээгүй залбирал үйлдэж, Ерөнхий Ассамблейн шинэ ерөнхийлөгч Антигуа Барбудагийн иргэн Жон  Эш илтгэлээр энэ жилийн чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Жон Эш нийгэм дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой хэлэлцүүлэг явуулж, энэ талын ажлыг идэвхжүүлэх болно гэдгээ тэмдэглэсэн юм. Энэ жилийн чуулганаар 2015 онд дуусгавар болох Мянганы хөгжлийн зорилго зорилтын хэрэгжилтийн явцыг хэлэлцэхээс гадна ирээдүйг чиглэсэн шинэ зорилтуудыг тодорхойлжээ. Үүнд ядуурал, хүүхдийн эндэгдлийг бууруулах шинэ үйл ажиллагааны зорилго зорилтыг тусгах хандлагатай байгаа юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн химийн зэвсгийн халдлагын тухай асуудлаар тус улсад ажилласан шинжээчдийн ажлын үр дүнгийн талаар төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө. Тэрээр гишүүн улс орнуудад хандан Сирийн хямралыг таслан зогсооход хамтран ажиллахыг уриаллаа. Ерөнхий Ассамблейн чуулганаар гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүн нар ирэх долоо хоногийн Мягмар гарагаас санал шүүмжлэлээ тавьж эхлэх юм байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анхны илтгэлийг Жон Эш тавьлаа  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй