Шууд Chart

СХД төсвөө нэмэгдүүлэхийг хүсчээ

2015-12-10 17:34:32

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. 310 мянган хүн амтай, хотын төвөөс зайдуу энэ дүүрэг өнгөрсөн онд хэд хэдэн асуудлаа шийдэж чадсан. Тухайлбал, гэр хорооллын дундах замыг сайжруулж, дүүргийн хэмжээнд камерын системд холбогдоод байна. Ирэх 2016 оны төсөв хүндхэн байгаа ч дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтаас эхлээд шийдэх асуудлууд тодорхой болсныг дүүргийн удирдлагууд хэлж байна. Тус дүүрэг 60 гаруй мянган өрхтэй. Түүнээс дөнгөж 20 гаруйхан хувь нь орон сууцанд, үлдсэн 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Тодруулбал, тус дүүргийн 32 хорооны 22 нь гэр хороолол. Гэтэл гэр хорооллын дундах сургуулиудын ачаалал дөрвөн ээлжээр хичээллэх хэмжээнд хүрчихээд байна. Тиймээс ирэх онд хэд хэдэн сургууль,  цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн зургаан дүүргээс Сонгинохайрхан л хотоос татаас авдаг. Албан байгууллага цөөхөн, байгаа хэдэн аж ахуйн  нэгжүүд нь төсвийн тухай хуулиар улс, нийслэлд татвараа төлчихдөг учраас татварын орлого бараг байдаггүй юм байна. Хотын төвд байрладаг албан байгууллага олонтой Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд зөвхөн тэмдэгтийн хураамжаасаа 13 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Гэтэл СХД дөнгөж 550 сая төгрөг төвлөрүүлсэн. Яг ийм байдлаар татварын орлого бусад дүүргээсээ хэд дахин бага байдаг. Тиймээс төсвийн тухай хуулийг эргэн харж, нийслэлийн иргэдэд тэгш боломж олгох хэрэгтэйг СХД-ийн удирдлагууд хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

СХД төсвөө нэмэгдүүлэхийг хүсчээ  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй