Хан-Уул дүүргийн 130 дугаар бага сургууль, 218 дугаар цэцэрлэгийн барилгыг 2014 оны 9 дүгээр сараас эхэлж 2015 оны 10 дугаар сарын 30-нд дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Тэгвэл тус сургууль, цэцэрлэгийнхэн үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Шинээр ашиглалтад орж буй бага сургууль нь 180 хүүхэд, цэцэрлэг нь 120 хүүхдийн суудалтай. Харин өнөөдрийн байдлаар 130 дугаар бага сургуульд нийт 23 багш, ажилтан зургаан бүлгийн 125 сурагч суралцдаг. 218 дугаар цэцэрлэгт нийт 24 багш ажилтан, 241 хүүхэд хүлээн авч ажиллаж байна.

Сурч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж 17.8 сая төгрөгөөр сургуульд ширээ, сандал, хөгжим техник хэрэгсэл нийлүүлсэн. Мөн бага сургуульд Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрөөс 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 218 дугаар цэцэрлэгт БСШУЯ-аас 18.5 сая төгрөгийн, ХУД-ийн ЗДТГ-аас 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зөөлөн эдлэл болон гал тогооны тоног төхөөрөмж хандивлажээ.

| Хан-Уул дүүрэгт шинэ бага сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.