Монгол эрдэмтэд өвс ургамлаа судалж шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бол Дорноговьчууд нутгийн улаан ямааныхаа үүлдэр угсааг сайжруулж чанар сайтай нарийн ноолуур гарган авчээ. Сүүлийн таван жилийн судалгаа, туршилтын үр дүнд Дэлгэрэх сумынхан ноолуурын чиглэлийн улаан ямааны шинэ омогтой болоод байна.
Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн газар таван жилийн өмнөөс мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Дэлгэрэх сумын улаан ямааг омгоор баталгаажуулах судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ хугацаанд сумын бүх ямааг ангилан цэвэршүүлж тохиромжтой хэвшлийн ямааны тоо 13.000-д хүрсэн байна. Улаан ямаа нь говийн эрс тэс цаг уурт дасан зохицсон, амьдрах чадвартай, амьдын жингээрээ бусад үүлдрийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой, жигд урт ноолууртай нь олон жилийн судалгаагаар батлагдсан байна.
Мөн Дэлгэрэх сумын улаан ямааны ноолуурын өнгө, чанарт "Говь" компани судалгаа хийжээ. Улаан ямааны ноолуур нь нутгийн онцлогоос хамаарч бусад шилмэл омгийн ямаанаас шинэ өнгөтэй, ноолуурын ширхэг нарийн, чанартай, өвөрмөц болох нь эхний судалгаагаар батлагдсан гэдгийг хэлж байна.
Говь компани цөөн хэдэн аймгаас үйлдвэрийн гол түүхий эд болсон ноолуураа авдаг. Дэлгэрэх сумын улаан ямааны ноолуур сайн чанарын ноолуур гэдэг нь үйлдвэрийн туршилтаар батлагдвал малчид өндөр үнээр ноолуураа борлуулахаас гадна Дэлгэрэхийн улаан ямааны ноолуур гэсэн шинэ брэнд бий болоход ойрхон байна. Аймаг "Шилмэл сүрэг" гэх энэ судалгааг эхлүүлэхэд 30 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ.
| Дэлгэрэх сум ноолуурын улаан ямааны шинэ омогтой боллоо | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.