Шууд Chart

“Чандмань агропарк” байгуулах асуудлаар санамж бичиг үйлдлээ

2015-12-11 14:39:28

Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэр технолологийн парк, үйлдвэрлэлүүд хоорондоо үнэ цэнийн сүлжээ байгуулж ажиллахыг дэмжих хөтөлбөрөө энэ онд баталсан. Үүний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд “Чандмань агропарк”-ийг байгуулахаар болжээ.

Тэгвэл парк байгуулахад хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Баянчандмань сумын Засаг дарга, Агропаркийн төсөл хэрэгжүүлэгч компанийн дарга нар гарын үсэг зурлаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд боловсон хүчин, тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх юм байна.  Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чандмань агропарк” байгуулах асуудлаар санамж бичиг үйлдлээ   
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй