Өнгөрсөн сарын сүүлээр БНАСАУ тив хоорондын шинэ баллистик пуужингийн хөдөлгүүрийг туршсан гэсэн мэдээллийг дипломат эх сурвалжууд өгч байна. Тус улсын баруун хойд бүсийн Тонгчангри пуужин хөөргөх байгууламжаас хэдхэн өдрийн өмнө ийм туршилт хийсэн гэж АНУ болон бусад хэд хэдэн улсын эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Энэ хөдөлгүүр нь өнгөрсөн долдугаар сард болсон цэргийн сүрт жагсаалын үеэр олны нүдэнд ил гарсан тив алгасах баллистик пуужингийнх байсан, үүнтэй ижил туршилтыг уг байгууламжинд өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн гэсэн мэдээллийг тэд өгч байгаа юм. Умард Солонгосын засгийн газар Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бусад улс орнуудтай яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа гэдгээ харуулах болсон боловч өнгөрсөн сараас цөмийн зэвсэг хийхэд ашиглагдах плутонийг боловсруулах хүчин чадалтайд тооцогддог Ионбен дэхь цөмийн судалгааны реакторын үйл ажиллагааг дахин сэргээсэн байж болох талтай байна. Өнөөдөр Хятадын нийслэл хотноо тус улсын гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайдп Ким Ге Гван тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хуралдаанд оролцох юм. Өнгөрсөн сард болсон хөдөлгүүрийн туршилт нь АНУ тай 2 талын яриа хэлэлцээг ойрын хугаццаанд эхлүүлэх шахалт өгөх санаархалтай нь холбоотой гэсэн дүгнэлтийг улс төрийн ажиглагчид өгч байна.
| НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн дүгнэлтийг няцаалаа | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.