Шууд Chart

Төр нийгмийн зүтгэлтэн П.Гэндэнгийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

2015-12-11 16:16:39

1930 аад оны үед манайд хяналатаа тогтоож байсан Зөвлөлт Оросын бодлогыг шүүмжилж, Сталинтай санал зөрж, гаансыг нь сугартал алгадсан Монгол хүний тухай түүх домог мэт хуучны яриа байдаг. Энэ дуулианы эзэн, Монгол улсын ерөнхий сайд асан, төр нийгмийн зүтгэлтэн П.Гэндэнгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна.

Пэлжидийн Гэндэн нь 1924-1936 оны хооронд 12 жил монголын төрд зүтгэсэн хүн. Тухайн үед монгол улс тусгаар тогтнолоо бэхжүүлэх, эдийн засаг улс төрийн байдлаа шинээр тодорхойлох чухал үе байсан. Яг энэ үед Зөвлөлт холбоот улсын алс дорнодод хэрэгжүүлсэн бодлого ид хүчтэй хэрэгжиж байлаа. Тухайн үед төр засгийн тэргүүн байсан П.Гэндэн энэ бодлогыг сөрж Монголын шинэ эргэлтийн бодлого гэдгийг гарган тавьж байлаа.

“Баяжигтун хэмээх лоозунг хэнтэй ч яриагүй ганцаар эргэлт гаргаж явуулсан бөгөөд үүний бурууг хэнтэй ч хуваалгүй би дахин хүлээмой” гэж Пэлжидийн Гэндэн 1936-оны намын бүгд хурал дээрээ хэлж байжээ. Нийтээрээ хөрөнгөтөн болох энэ бодлогын үр дүнд Монгол улсын мал сүрэг 1939 онд 3.5 саяаар өсч түүхэндээ анх удаа  29 саяд хүрч байсан байна.

Пэлжидийн Гэндэн Коминтерний бодлогоос эсрэг үзэл бодолтой байсан. Тиймдээ ч 1935 онд Сталинтай биечлэн уулзах үеээрээ үг сөргөлдөж, бүр гар хүрч байсан тухай хууч яриа байдаг.

Би шашинтай тэмцэхгүй гэж ард түмнийхээ сүсэг бишрэлийг хамгаалж байгаагаа ерөнхий сайд П.Гэндэн хэлж байлаа. Үзэл бодолдоо бат зогсож гадны хүчтэй бодлогыг сөрж байсныхаа төлөө тэрээр 1936 онд ОХУ-д эмчилгээ нэртэй цөллөгт яваад улмаар Японы тагнуул гэж буруутгагдан цаазлуулсан байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төр нийгмийн зүтгэлтэн П.Гэндэнгийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй