Шууд Chart

Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор татна

2015-12-11 17:29:39

Дэлхийн эдийн засгийн хөгжлийг үндэстэн дамнасан хэдхэн корпараци тодорхойлох болсон. Энэ зах зээлд нэгдэж чадаагүй эсвэл татгалзсан улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, улмаар олон улсын хөгжлөөс хойш суух болжээ. Үүний нэг жишээ нь манай улс болоод байгааг эдийн засагчид хэллээ.

Дэлхий даяаршихын хэрээр үндэстэн дамнасан томоохон үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ байдлыг эрт мэдэрсэн улс орнуудын эдийн засаг өнөөдөр хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, 1989 онд БНХАУ-ын ДНБ-ний нэг хүнд ногдох хувь нь 330 доллар байсан бол 2014 онд 7300 болтлоо өсчээ. Хятадын энэ өсөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид л бий болгосон юм гэдгийг эдийн засагчид хэлж байна.

1950 оны үеэс БНХАУ дангаараа хөгжих боломжгүй юм гэдгийг ойлгож, олон улсын томоохон үйлдвэр эрхлэгчдийг урьж, “Манай улсад үйлдвэрлэл эрхэлбэл татвараас чөлөөлнө мөн хямдхан газар, ажиллах хүч бидэнд байна” гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулж чадсан. Ингэснээр хятадын эдийн засгийн сэргэлт эхэлсэн байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд манай урд хөшийн загвараар хөгжихийг хүсч байна. Тухайлбал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсад гадны хөрөнгө оруулагчид үйлдвэрлэл явуулахад эхний 5 жил татвар авдаггүй. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах нэг шалгаан болжээ. Жишээ нь, Вьетнам улсад Самсунг компани хоёр салбараа нээснээр гурван жилий дотор Вьетнамын 100 гаруй мянган иргэн ажлын байртай болжээ.    

Эдийн засагчидын уулзалтын үеэр БНСУ-ын эрдэмтэн Лий Сонгүн "Вьетнамд татварын таатай нөхцлөөс гадна хямд ажиллах хүч байдаг. Тиймээс Самсунг компани салбараа тэнд нээсэн. Салбар нээгдсэнээс хойш үйлдвэр ашигтай ажиллаж байгаагаас гадна гадна Вьетнам улсын зах зээл ч тэлсэн. Учир нь Самсунг компани утас хийдэг бүтээгдэхүүнийхээ 15 хувийг тухайн улсаас хуладалж авч байна. Ингэснээр Вьетнамчууд хэдхэн жилийн дотор импортлогч орноос экспортлогч улс болон хөгжих болсон" гэх мэт жишээг өгүүллээ.

Энэ бол дэлхийн хөгжлийн загвар. Бид энэ загварыг сонгохгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. Үүнийг манай улсын сүүлийн 25 жилийн түүх харуулж байгааг эдийн засагчид хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор татна  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2015-12-12 09:49
ГАДНЫХНААС ТАТВАР БАГА АВААД,БАЯЛГАА ҮНЭГҮЙ ӨГӨӨД, АРД ТҮМНЭЭСЭЭ ТАТВАР ИХ АВААД БАЙХ ЮМ БИЗ ДЭЭ. ОДОО НААД ЛУЙВРАА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ? ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА ГЭДЭГ ЮМАА ХИЧНЭЭН Ч ЖИЛ ЯРИВ ДАА.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-12-11 22:52
Ter tatvaraaa avdagaaraa avah heregtei tatvaraar hungulult edeldeg baihad ganii komfaniud 5 jil bolood damfuuraad daraa ni uur nertei komfani baiguulj baigaad alga bolson gashuun tuuh bidend bii shuu tom jishee ni boroo gold baina odoo centery gold bolson shuu dee
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-11 20:32
Солонгос хятадууд яаж хол дээрээ боссон гээч.гадны хоронго оруулагчидтай 50-60 жилийн тогтвортой хатуу гэрээ хийдэг учраас бээжинд бенц.бмб.тоеото хийж байгаа байхгуй юу.наад захын жишээ энэ
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-11 20:29
Гадны хоронго оруулагчид овоо сайн байсныг 2012 онд ан- ынхан гарч ирээд хоогоод явуулсан нь унэн биз дээ.одоо хэдэн сая $ -оороо шатсан хумуус дахиж ирэх уу .яг харагдаач энэ намын уед л лав ирэхгуй.хараарай
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-11 19:31
Татавраан авдгаарна аваачдээ харин байн байн сонин сонин зан гарагдагаан болиооч Гаднийхан татвараан төлнөө харин манайхан буюуу албан тушаалтнууд авлиг авах суваг хайнаа Нэг хуулиан яаг хэдэн жил мөрдөхөөн хэлээ тэгэнд чинь тохируулж хөрөнгө оруулнаа өөр олон юум яриаад хэрэггүй УХААН МУУТАЙ ЮМУУ УГААСААН ИИМ ЮМУУ ЭСВЭЛ САНААТАЙ ИНГЭЭД БАЙДАГ ЮМУУ

Бидэнтэй нэгдээрэй