Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Л.Болормаа өөрийн гурав дахь номоо дуусгаж амжаагүй бурхны орныг зорьсон. Тэгвэл түүний журмын нөхөд нь дуусгаагүй орхисон “Чимээгүй лугших бүтээлч судас” номыг нь хэвлүүллээ.
Хурц, шүүмжлэлтэй дайчин сурвалжлага, нийтлэлүүдээрээ сэтгүүл зүйн салбарт тод мөрөө үлдээсэн сэтгүүлч Л.Болормаа агсны энэ ном нь сүүлийн 25 жил монголын улс төр, бизнесийн салбар ямар цаг хугацааг туулж, өнөөдөртэй хүрснийг харуулжээ.Тэрээр энэ номоо бичихдээ бүтэн жилийнхээ хөдөлмөрөө зарцуулсан байна.
Сэтгүүлчийн өгүүлбэр бүхэн баримт байх ёстой. Үүнийгээ тэрээр сэтгүүлзүйн салбарынхандаа бүтээл болгон үлдээсэн. Өмнө нь тэрээр "Даашинзтай сурвалжлага", "Завгүй" номыг эрхлэн гаргаж байсан юм.
| Л.Болормаа агсаны дуусгаагүй орхисон номыг хэвлүүлжээ | ||
| Үзсэн: 342 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.