Хотын захиргаанаас гаргаж байгаа шийдвэр, нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой өөрчлөлт шинэчлэлийг иргэдийнхээ санал дээр тулгуурлан явуулдаг зарчим дэлхийн томоохон хотуудад хэрэгждэг. Манай улс ч мөн адил ийм зарчимд шилжиж байна. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын тамгын газраас хотын хөгжил, төлөвлөлтийн тухай иргэдээс санал авах зөвлөлдөх уузлалтыг зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахын тулд санамсаргүй байдлаар сонгосон 1500 иргэнийг судалгаанд хамруулсан. Тэднээс мөн санамсаргүй түүврээр 400 иргэнийг сонгож зөвлөлдөх санал асуулгад оруулж байна. Нийслэлийн тогтвортой хөгжлийн бодлогыг иргэдийн санал дээр үндэслэн гаргах эхний ажил энэ хурлаас эхлэх юм.
Улаанбаатарт метро барих уу, утаанаасаа эхлээд салах уу гээд иргэд төлөвлөсөн ажлуудыг эрэмбэлж, саналаа өгнө. Тэдний санал ирэх онд хотод хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдана гэсэн үг. Түүнчлэн Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Экологийн коридор байгуулах, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зэрэг томоохон төслүүдийн тухай иргэдэд танилцуулж, санал авна. Санал асуулгын дүнг маргааш нэгтгэн гаргах юм байна.
| Хотын хөгжлийн талаар иргэдээс санал авч байна | ||
| Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.