Энэ онд эдийн засаг хүндхэн байсан ч улсын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, нийтдээ 1400 орчим км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. 2015 онд ашиглалтад орсон замуудын сүүлийнх болох Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтэд Монгол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Олон жил хүлээгдэж, хөрөнгө оруулалт нь гацаж байсан энэ замыг Хөгжлийн банкны 46.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 жилийн дотор барьжээ. Архангай, Завхан болон баруун аймгуудыг Улаанбаатар хоттой холбох, аялал жуулчлалын гол чиглэл болсон энэ замын нэг километрийг нь 460 орчим сая төгрөгөөр барьсан байна.
2012 оноос хойш шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн салбар авто зам гэдгийг ерөнхий сайд онцоллоо. 2015 онд улсын төсвийн 200 гаруй тэрбум төгрөгөөр замын ажил хийгдсэнээс гадна концессын гэрээ зэрэг бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалт их орж ирснийг ч мөн онцолж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
| Архангай аймгаас Завхан чиглэлийн авто замыг нээлээ | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.