Өнөөдөр МАН-ын 3-р бага хурал болж, ирэх оны сонгуульд хэрхэн оролцох тухайгаа хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ болон орон нутагт нэр дэвших гишүүдийг намын анхан шатны байгууллагууд дээр хэлэлцүүлэх журам мөн намын сонгуулийн санхүүгийн журмыг баталсан. Ингэснээр намын дотоод зохион байгуулалтад өөрчлөлт орохоор болж байгааг МАН-ын дарга хэлсэн юм. Ирэх оны сонгуулиас МАН-ын гишүүд дэмжигчид ихээхэн амжилтыг хүлээж байгаа. Тиймээс эхний удаад намын зүгээс боловсон хүчнээ шинэчлэх журам, мөн УИХ-д болон орон нутагт нэр дэвших гишүүдийн журмыг баталлаа. Эдгээр журмын хэрэгжилт хэр сайн байхаас сонгуулийн бэлтгэл ажил шууд шалтгаална гэж намын дарга үзэж байна.
Мөн намын бага хурлаар сонгуулийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Хамгийн гол МАН-ынхан сонгуулийг олон нийтэд ил тодорхой болгох нь чухал гэж үзэж байгаа юм. Тэд энэ онд багтааж, сонгуулийн тухай хуулийг батлах хэрэгтэй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Өнөөдрийн хуралд намын бага хурлаас сонгогдсон 300 орчим төлөөлөгчдийг төлөөлж, 170 гишүүд ирсэн байлаа. Тэд хөдөө орон нутагт ажлын байр хумигдаж, иргэдийн амжиргаа багасч байгааг хэлж байна. Албан бус эх сурвалжийн хэлснээр МАН-ынхан бага хурлаараа Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ тоог нэмж, зарим Бага хурлын гишүүдийн эзгүй орон тоонд хүн нөхөж оруулж магадгүй байгаа юм байна. Хурлаас гарсан шийдвэрийг ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэх юм байна.
| МАН-ын 3-р бага хурал хаалттай боллоо | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.