Сирийн ерөнхийлөгч Башар Асад босогчдын бүлгүүдтэй хэлэлцээ хийхээс татгалзаж, тэднийг “алан хядагчид, өрнөдийн гүрнүүдийн гар хөл бологчид” гэж нэрлэсэн байна. Сири улсын ирээдүйн асуудлаар хэлэлцээ хийх боломжийн тухайд байр сууриа нэгтгэхээр босогчдын бүлгийн төлөөлөгчид энэ долоо хоногт Саудын Арабд уулзсан юм. Эр-Риядад болсон уулзалтын үр дүнг Вашингтон өмнө нь "энхийн хэлэлцээ хийх замд анхны чухал алхам боллоо" гэж үнэлсэн.
Саудын Арабийн нийслэлд болсон хоёр өдрийн бага хурлаар өрнөдийн дэмжлэгийг авдаг “Сирийн сөрөг хүчний улстөрийн альяанс” буюу Үндэсний эвслийнхэн болон Башар Асадад зарим талаар хүлээн зөвшөөрөгдсөн “Үндэсний зохицлын хороо” хэмээх хоёр байгууллагынхныг нэг ширээний ард суулгасан юм. Энэ үеэр сөрөг хүчний бүлгүүд улс оронд нь өрнөх шилжилтийн үйл явцын эхэнд ерөнхийлөгч Асадыг огцрохыг шаардлага тавьж байсан байна.
Энэ зуур АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Асадын дэглэмийг гол дэмжигчдийн нэг гэж тооцдог Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй Сирийн байдлыг хэлэлцэхээр ирэх Мягмар гарагт Москвад очих гэж байна. Сирийн иргэний дайныг зогсоох улстөрийн шийдэлд хүргэх үүднээс дэлхийн гүрнүүд Сирийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгч Асадыг ирэх оны нэгдүгээр сард хэлэлцээ хийлгэхийг зорьж байгаа юм.
| Башар Асад сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийхгүй | ||
| Үзсэн: 295 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.