Шууд Chart

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасчээ

2015-12-14 11:09:35

НҮБ-д 2016 онд дэлхийн өнцөг булан бүрт зэвсэгт мөргөлдөөний бүс нутаг болсон олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт дор хаяж 20 тэрбум доллар шаардагдана. НҮБ-ын төлөөлөгчдийн хэлж байгаагаар, дэлхийн 37 оронд 87 сая хүнд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ нь НҮБ-ын түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 10 жилийн өмнөх үзүүлэлтийг тав дахин давсан тоо гэнэ. Тэгээд ч сүүлийн үед хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасч байгааг НҮБ-ын төлөөлөгчид онцолж, энэ онд л гэхэд шаардлагатай хөрөнгө, мөнгөний  дөнгөж тал хувийг нь цуглуулсан талаар мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасчээ  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй