Хот хоорондын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 200-300 автобус оруулж ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн нийтийн тээвэр, такси, микро автобусны үйлчилгээг ч сайжруулахад анхаарна гэж Зам тээврийн сайд мэдэгдлээ.
Хувийн хэвшлийнхнийг төрөөс дэмжсэнээр зам тээврийн осол багасна гэж үзжээ. Хэрэв такси компаниуд, хувь хүмүүс хоршооллын хэлбэрт орж, өөрсдөөс нь шалтгаалах хүчин зүйлээ бүрдүүлж чадвал төрөөс парк шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн шатахууны хөнгөлөлт үзүүлэх зэргээр олон төрлөөр дэмжих бололцоо байгааг Зам тээврийн сайд М.Зоригт хэлэв.
Төрөөс нийтийн тээврийн салбарт үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр иргэд илүү тав тухтай, аюулгүй зорчих боломж бүрдэхийг салбарынхан онцолж байна.
Нийтийн тээвэрт зорчиж байгаа автобусууд дунджаар найман жилийн насжилттай байдаг аж. Гурван жилийн дараа гэхэд дийлэнх автобус ашиглалтаас гарах юм байна.
| Автобус, такси, микро автобусны үйлчилгээг сайжруулна | ||
| Үзсэн: 313 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.