Шууд Chart

300 сая гаруй төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг баривчилжээ

2015-12-14 13:47:18

“Худалдаа хөгжлийн банк”-наас их хэмжээний мөнгө дээрэмдсэн гэмт этгээдүүдийг цагдаа нар баривчилсан байна. Өчигдөр гэмт этгээдүүд СХД-ийн 18-р хорооны нутаг буюу Таван шар орчимд байрлах "Худалдаа хөгжлийн банк"-ны салбарт халдаж, банкнаас 300 гаруй сая төгрөг дээрэмдсэн юм.
Өнөө өглөөний байдлаар гэмт этгээдүүдийг олоогүй гэж байсан x албаныхан дөнгөж сая дээрэмчдийг баривчилсан талаар мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр ЦЕГ-т 14:00 цагаас хэвлэлийн хурал зарласан.  Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

300 сая гаруй төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг баривчилжээ   
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй