Шууд Chart

Ховд аймгийн эдийн засаг 25 орчим хувиар өсөх төлөвтэй байна

2015-12-14 16:58:44

Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал сайнгүй байгаа ч зарим аймагт байдал тийм ч муу биш байна. Тухайлбал, Ховд аймгийн эдийн засгийн өсөлт энэ жил 25 орчим хувьтай гарахаар байна. Энэ нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжсэн тус аймгийн хөгжлийн бодлоготой холбоотой. 

Өнгөрсөн гурван жил Ховд аймагт нийтдээ 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний 600 гаруй тэрбумыг гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулагчид, 300 гаруй тэрбум нь улсын төсөв болон Азийн хөгжлийн банк, харин 20 гаруй тэрбумыг Олон улсын байгууллага оруулжээ.

Хөрөнгө оруулалтын шинэ хууль, алслагдсан бүсийн татварын тогтвортой бодлого тэдэнд ийм боломжийг олгосон гэж байлаа. Манай улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч дэлхийд гайхагдаж байсан үе бий. Харин Ховд аймгийн эдийн засгийн өсөлт үүнийг бараг хоёр нугалж байна. 

Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь мэдээж хөрөнгө оруулалт. Гэхдээ ЖДҮ, томоохон аж үйлдвэрийн төслүүдийг хэдэн жилийн өмнөөс дэмжиж, тэдгээр нь эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлжээ. Мөн цахилгаан, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг хотын дэд бүтцээ бүрэн шийдсэнээс гадна авто замын том төслүүд хамгийн сайн хэрэгжсэн аймаг юм.  

Энэ ажил үргэлжилж, Улаанбаатар-Ховдын хоёр өөр чиглэлийг хатуу хучилттай замын ажил ид хийгдэж байна. Өнөөдөр Ховд аймгийн 16 сумын 10 нь засмал замаар аймгийн төвтэйгөө холбогдож, ирэх онд дахин гурван сум шинэ замтай болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн эдийн засаг 25 орчим хувиар өсөх төлөвтэй байна  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй