Шууд Chart

Манай өсвөрийн аэробикчид тивийн хошой аварга боллоо

2015-12-14 18:16:55

ШУТИС-ийн баг тамирчид аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хошой аварга боллоо. Аэробик, гимнастикийн тивийн АШТ Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо энэ сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонг Конг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, Австрали зэрэг 10 улсын 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш насны ангилалд хүч сорьсон юм.

Манай улсын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ. "Степ аэробик"-ийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон. Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, ХААИС-ийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ. Мөн тэмцээнд Олон улсын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүгчээр ажиллажээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон бөгөөд багийнхныг Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа ахалсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай өсвөрийн аэробикчид тивийн хошой аварга боллоо   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй