Шууд Chart

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ

2015-12-15 11:37:23

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ. Хэлэлцүүлгээр  авлигыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр болон цаашид авлигын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар албаныхан танилцууллаа.

Авлигыг бууруулахын тулд төрийн бүх шатны үйл ажиллагаа болон иргэдэд хүргэж байгаа үйлчилгээг нээлттэй, ил тод болгох ёстой. Тиймээс нийслэлийн зүгээс Авлигагүй Улаанбаатар хөтөлбөрийг баталж байсан. Авлигын эсрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоо хамгийн чухал гэдгийг албаныхан онцлов. 

Нийслэлийн ЗДТГ, “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхимын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Төр-Од ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэллээ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй