Шууд Chart

МСҮТ-ийн төгсөгчид бүлэг байгуулан ажиллаж байна

2015-12-15 15:29:44

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн төгсөгчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдан эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр бүлэг байгуулан ажлын байр бий болгож байна.

Хөдөлмөрийн яам болон хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2015 онд таван хөтөлбөр баталж гаргасан. Үүний нэг нь мэргэжлийн боловслол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт  Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр МСҮТ-ийн төгсөгчид хамрагдаж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд таван арга хэмжээ буюу оюутан залуусыг ажилд зуучлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах, сургалтад хамруулах, нийтийг хамарсан ажилд оролцох гэсэн ажлууд хэрэгжиж байгаа юм.

Тэгвэл МСҮТ-ийг өнгөрсөн онд төгссөн төгсөгчид бүлэг болж, тоног төхөөрөмжийн дэмжлэг арга хэмжээнд хамрагдан, өнөөдөр өөр өөрсдийн чиглэлд амжилттай ажиллаж байна.  Тухайлбал, Таван хүүхэд нэг бүлэг болж цаашид ажиллах чиглэлийн дагуу хүсэлтээ гаргаж, төслөө бичиж ирүүлсний үндсэн дээр сонгон шалгаруулж, одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй 11 бүлэг үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс дөрвөн бүлгийг Орхон МСҮТ дэмжин, өөрийн байранд үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгожээ. Одоогийн байдлаар тогооч мэргэжлээр төгссөн хүүхдүүд цайны газар ажиллуулж, мөн сүлжмэл, оёдол, үсчин, авто засвар, барилгын засал чимэглэлийн бүлэг ажиллаж байна.

Ирэх жил дан ганц МСҮТ-ийн төгсөгчид гэхгүй 25 хүртэлх насны залуусыг энэ хөтөлбөрт хамруулах талаар санал авч байна. Мэргэжлийн боловслол, сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр энэ жил туршилтын хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МСҮТ-ийн төгсөгчид бүлэг байгуулан ажиллаж байна   
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй