![](/uploads/201512/news/thumb/54ff4df555be2b6bc0b1d6560f298238_x3.jpg)
Баруун аймгийнхан нийслэлийнхэнтэй адил үнээр буюу жижиглэнгийн үнийг 400 хүртэл төгрөгөөр бууруулсан шатахуун хэрэглэж эхэлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл зүүн бүсийн аймгуудад мөн шатахууны үнэд онцгой албан татварын зохицуулалт хийж, жижиглэнгийн худалдааны үнийг 200 хүртэл төгрөгөөр хямдрууллаа.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсан нь манай улс анх удаагаа онцгой албан татварын зохицуулалт хийж шатахууны үнээ тогтворжуулах бололцоог олгож байгаа юм. Алслагдсан баруун, зүүн бүсийн аймгуудад онцгой албан татварыг тэглэснээр тээврийн зардлаасаа хамаарч бага зэрэг ялгаатай үнэтэй байгаа ч ерөнхийдөө төвийн бүсийн шатахууны жижиглэнгийн үнэтэй ойролцоо түвшинд очжээ.
Шатахууны үнийн бууралт нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт зардлын хэмнэлт болж байгаагаараа онцлог. Энэ нь айл өрх бүрт бодит хэмнэлт авчирна гэдгийг аймгийн засаг дарга нар хэлж байна.
Манай улсын дотоодын нийт хэрэглээ 1.1 сая тонн. Харин Тамсагийн сав газраас олборлож байгаа түүхий нефтийн хэмжээ энэ оны эцэс гэхэд мөн 1.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Дотоодын олборлолтыг улам нэмэгдүүлэх замаар алсдаа өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө хангадаг болох нь хамгийн зөв сонголт гэдгийг Уул уурхайн сайд хэлж байлаа.
Цаашдаа Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Завхан, Говь-Алтай аймгийн зарим суманд шатахууны үнийг дээрхи татварын зохицуулалтын аргаар бууруулахаар ажиллаж байна. Дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний үнэ эргээд өссөн ч татварын зохицуулалт, талуудын хэлэлцээрүүд хэвээр үргэлжилнэ. Иймээс ханшийн өсөлт иргэдийн нуруун дээр бууж, дарамт үүсгэн, үнэ нь огцом өсөхгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Зүүн аймгуудад шатахууны үнэ 200 хүртэл төгрөгөөр буурлаа | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.