Иргэд өнөөдөр талхыг таллаж авч байна. Бас ургамлын тос, элсэн чихрийг кг-аар нь авч чадахгүй 100 граммаар нь авдаг. Энэ хүмүүс халаасандаа байгаа мөнгөнийхөө хэмжээгээр л худалдан авч байгаа. Гэтэл сүүлийн үед гэр хорооллын хүнсний мухлаг, найман нэрийн дэлгүүрүүдэд дээрхи бага хэмжээний худалдан авалтаас гадна өрийн хар дэвтэрт нэрээ бичүүлж, зээлээр хүнсээ авах иргэдийн тоо нэмэгджээ. Иргэдийн амьдрал ямар байгааг сурвалжиллаа.
Бид СХД-ийн хоёрдугаар хороогоор ороход иргэдийн амьдрал, хэрэглээнээсээ элт харагдаж байлаа. Ганц энэ дүүрэгт ч биш, бусад дүүргүүдийн гэр хороололд нөхцөл байдал яг л адилхан угтлаа. Чингэлтэй дүүргийн долоо дугаар хороонд л гэхэд зарим хүнсний дэлгүүрт оршин суугчид зээлээр авсан төмс, будаа, талх, цувдаа гээд амьдралаа залгуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ мөнгийг нэг сараар ч биш, бүр хэдэн улиралаар ч өгөхгүй байгааг худалдагчид хэлж байна.
Энэ дунд дугуй талхыг бүтнээр авч чадахгүй учраас таллаж авдаг байдал энгийн үзэгдэл болсон байна. Чингэлтэй дүүргийн долоо дугаар хороонд хөдөлмөрийн насны 8 мянга гаруй хүн амьдарч байна. 2012 онтой харьцуулахад тэдний бараг тал хувь нь өнөөдөр ажилгүй болчихсныг хорооны засаг дарга хэлсэн юм.
Эдийн засгийн салбарын уналт ийнхүү иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна. Гэр хороололд хүнсний жижиг дэлгүүрүүд иргэдэд өгсөн зээлээсээ болж үүд хаалга барих ч тохиолдол гарчээ. Ийнхүү ажилгүйдэл ихсэж, өрхийн орлого эрс буурсан нь тэднийг нийгмийн эмзэг, ядуу хэсэг рүү түлхэх шалтгаан болж байна.
Энэ сэдвээр бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг "Цагийн Хүрд"-ээр хүлээн авч үзээрэй.
| Иргэдийн худалдан авах чадвар эрс мууджээ | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.