Шууд Chart

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

2015-12-15 19:12:00

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч, үйлчлэгч эмэгтэй ой хүрээгүй хүүхдийг зодож буй бичлэг цахим сүлжээнд гарснаар олныг цочроосон. Энэ хэрэгтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол  харин тус цэцэрлэгийн тогооч О-д эрүү үүсгэн шалгаж байна.

Тогооч эмэгтэйд зодуулсан хүү аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зодуулсны улмаас эрүүл мэнд нь хэрхэн хохирсон талаархи эрүүл мэндийн дүгнэлт нь одоогоор гараагүй байна.

Цахим сүлжээнд тавигдсан бичлэгийг хийсэн туслах багшаас мөн мэдүүлэг авч байгаа юм байна. Ийм хэрэг гарсантай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол энэ сарын  09-нд аймгийн Засаг даргын захирамж гарч, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.

“Оюуны хөгжил” цэцэрлэгийн хувьд хүүхэд хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан ч хамгийн гол асуудал болох энд ажиллах боловсон хүчний асуудлыг орхигдуулсан нь ийм хэрэг явдал гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-16 09:29
Дандаа дуулаад байдаггүй хорвоо шүү дээ Дундговийнхон минь
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-12-15 21:15
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй