Шууд Chart

Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно

2013-09-19 17:23:51

Манжийн дарлалын үед  улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн монголын сайн эрсийн гавьяаг үнэлж, нийтэд сурталчилан таниулах зорилгоор  шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг  Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох гэнэ. Хөшөө дурсгал, цогцолборыг босгох гурван жилийн хугацаатай энэ төслийг “Хөх тэнгэрийн зам” ХХК  санаачилсан бөгөөд зураг төслөө гарган бүтээн байгуулалтаа эхлэхэд бэлэн болжээ. Хөшөөт цогцолбор дээрхи эхний хөшөө нь 16 хөтөлгөө морьтой шилийн сайн эрс нар, сар, гал дээр цуглаж буйгаар хийгдэнэ. Түүнчлэн гадаад, дотоодын аялагчдад зориулан Улаанбаатар хот-Сүхбаатар, Шилийн Богд-Талын агуй, Торой Бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо гэсэн нар зөв тойрсон аяллын маршрут гаргасан байна. Бас Шилийн Богд орчмын 7.5 га газарт ойн зурвас татах эко төлөвлөгөө гаргасан байна.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно  
Үзсэн: 3390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-30 12:23
Эрт цагийн шилийн сайн эрчүүдээ өнөөдөр бид магтаж мандуулж явах учиртай юм. учир нь тэд зөвхөн баяд ноёдын адуу малыг хөөж туугаад ядуучуудад тараахдаа биш эх нутгийнха төлөө тэмцдэг лут хүмүүс байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Түүхээ уншаагүй муусайн юмнууд эрт цагийн шилийн эрчүүдийг өнөөгийн новшийн малын хулгайч нартай адилтгаж үзэх нь аргагүй шүү дээ.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-30 12:21
Шилийн сайн эрчүүд гэдэг бол өдгөө бидний ахархаж явах учиртай хүмүүс юм. Тэд Манжийн дарангуйллын үед хаад ноёдоос илүү нэр хүндтэй, жинхэнэ ардын баатар байсан юм шүү. Ийм хүмүүсийнхээ алдрыг мөнхөлж хөшөө босгож байгаа нь үнэхээр сайн хэрэг. Гэтэл зарим нэг мэдлэггүй, туйлширсан этгээдүүд Манжийн үеийн шилийн сайн эрсийг өнөө цагийн малын хулгайч нартай адилтгаж үздэг мөн ч тэнэг хэрэг шүү. Ямар тэнэг сэтгэгдэл бичдэг хүн бэ. Хэрвээ чи Манжийн үед төрсөн бол тэдэнд долигнож гүйдэг нэг муу долдой зарц байхаар хүн байна даа. Ийм хөгийн сэтгэгдэл бичиж суухаа болиоч.
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-09-19 19:55
Малын хулгайч нарын хөшөө босгож байхаар УБ явах замдаа ганц боловсон жорлон барьчихвал мөн хэрэгтэй дээ. 16 шилийн сайн эр гэхээр 16 том даргын царайтай хөшөө болох нь дамжиггүй. Тэгэхээр үлдсэн нь барьцаад төрсөн сум болгондоо өөрийнхөө царайтай шилийн сайн эр гэх нэртэй хөшөө байгуулж эхэлнэ. Хайран хөрөнгө. Ядахдаа энэ мөнгөөрөө мод тарьвал Тужийннарсны дайтай газар ойтой болно доо.

Бидэнтэй нэгдээрэй