“Ил тод Улаанбаатар академи”-аас санаачлан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн захиргааны байгууллагаас эхлээд эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагуудын ил, тод байдалд хийсэн судалгааны дүнг энэ үеэр танилцуулсан. Сургууль, цэцэрлэгийн хувьд ил тод байдал хангалттай түвшинд хүрсэн ч шийдвэр гаргах түвшний байгууллагууд хангалтгүй байгаа юм.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас эхлээд дүүргүүдийн ЗДТГ, агентлагуудыг багтаасан нутгийн захиргааны 19 байгууллагын ил тод байдалд судалгаа хийсэн. Гэсэн ч эдгээр байгууллагын аль нь ч “бүрэн ил тод” гэх ангилалд багтахгүй байгаа юм. Энэ байгууллагуудын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь ил тод биш учраас иргэд хохирч, авлига авах бас нэгэн шалтгаан болдгийг “Хараат бус судалгаа”-ны мэргэжилтэн н.Батсугар ярилаа.
Үүнээс гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн ил тод байдал хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал илт сайжирсныг судалгааны дүн харуулж байна. Ил тод байдлыг хангана гээд мэдээллийн самбартаа ямар ч хамаагүй хууль наадаг аргацаасан хэлбэр байж болохгүйг судлаачид хэлж байлаа. Улаанбаатар хот авлигыг бууруулахын тулд Улаанбаатарын тунхаглалыг 2014 онд баталсан. Иргэдийн хяналт байгаа газар авлига, хээл хахууль буурна. Тиймээс нийслэлийн иргэд албан байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг. Самбар дээр байршуулсан мэдээллүүдийг зөв зохистой талаас нь ашиглаж сурахыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байгаа юм.
| Сургууль, цэцэрлэгийн ил тод байдал сайжирсан гэв | ||
| Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.