Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна гэж Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо мэдэгдлээ. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад нийгмийн хэрэгцээ, тухайн хүүхдийн онцлогт тохируулан, нийгэмд бие даан амьдрах боломжийг нь олгоход тусалж байдаг. Тухайлбал, эцэг, эх ойр дотныхонд нь дохионы хэл сурах, хүүхэдтэйгээ харилцах, хөгжүүлэхэд нь зөвлөн туслахын зэрэгцээ сонсголгүй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулах, багш нарыг чадавхжуулахад онцгой анхаарал хандуулдаг байна.
Харин манай улсад энэ асуудал ор тас орхигдсон. Бүр сургалтын тогтолцооны гадна үлдсэн гэж Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны тэргүүн н.Шугаржав хэллээ. Улсын хэмжээнд 14 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай баримт биш. Тиймээс Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо орон нутаг дахь салбараараа дамжуулан өөрсдөө судалгаа хийж эхэлсэн байна.
| Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж хангалтгүй байна | ||
| Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.