Манай улсад үндэслэлгүйгээр ажлаас халагдах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа дүн мэдээг албаныхан өгч байна. 2010 онд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан маргаан 568 удаа бүртгэгдсэн. Тэгвэл 2011, 2012 онд буурчээ. Гэхдээ эргээд 2013 оноос өсч эхэлсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхээр хөдөлмөрийн маргааныг хэрхэн хянан шийдвэрлэсэн мэдээлэлд үндэслэж, маргаан үүсэх нөхцөл, хүчин зүйлийг тодорхойлжээ.
Сонгуулийн жил дөхөөд ирэхээр дарга нар хэн нэгнийг ажлаас нь дур мэдэн үндэслэлгүй халах нь багасдаг. Гэхдээ энэ нь хэсэгхэн хугацааны үзэгдэл төдий байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Хөдөлмөрийн маргаануудаас хамгийн өндөр хувийг нь үндэслэлгүй халагдсан нэхэмжлэл эзэлж байна. Сонгууль дагасан халаа сэлгээ нь ийнхүү иргэд болон салбартаа олон жил ажилласан, мэргэшсэн албан хаагчдыг хохироож байгаатай салбарын сайд нь ч санал нэг байна. Сонгууль бүрийн дараа томилогдсон сайд дарга нар өөрийн хүрээллээрээ багаа бүрдүүлдэг. Энэ халаа сэлгээний дараа гардаг хөдөлмөрийн маргаан аль, аль талд нь ямар ч ашиг хонжоо авчирдаггүй. Наанадаж улсын төсвөөс ажилгүйдлийн нөхөн төлбөрт их хэмжээний мөнгө гардаг. Тиймээс энэ байдлыг хууль эрхзүйн хүрээнд засаж сайжруулах боломж байгааг бодлогын түвшинд хэлэлцэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Сонгуулийн жилүүдэд шалтгаангүйгээр ажилгүй болдог иргэдийн тоо эрс өсдөг | ||
| Үзсэн: 325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.