Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд гарсан галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд түүний ойр орчмоор явсан иргэд галын дуудлагыг анх өгчээ.

Гал унтраах анги бүрэлдэхүүн 09:05 цагт ирж, 09:20 цаг гэхэд галын тархалтыг бүрэн зогсоолоо. Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ба тус байгууламжийн дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлж байсан юм.

| Барилгын материалын төвд өнөө өглөө гал гарлаа | ||
| Үзсэн: 2016 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.