Шууд Chart

Нийслэлд гал түймрийн 6 дуудлага бүртгэгджээ

2013-09-20 09:21:26

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн /101, 102, 103,105/-ийн тусгай дугаарын утсанд 2013 оны 9-р сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2013 оны 09-р сарын 20-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 7977 хандалт бүртгэгдэж, нийслэлд объектын гал түймрийн 6, эрэн хайх аврах ажиллагааны 2, техникийн холбогдолтой ослын 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлийн тухай 1551 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 41, илрээгүй 12 хэргийг шалгаж байна.

Эмнэлгийн яаралтай тусламжийн алба төрөх-68, oсол гэмтэл - 102, зөвлөгөө-142, согтуутай холбоотой-38, ухаангүй согтууралтай-17  дуудлагад үйлчилжээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нийслэлд гал түймрийн 6 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй