Шууд Chart

Хуучин орон сууцуудыг дулаалахдаа орос мэргэжилтнүүдтэй хамтарна

2015-12-17 12:21:23

50-60 жилийн настай хуучин орон сууцны барилгуудыг засаж, дулаалахаар бэлтгэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хуучин Зөвлөлтийн барилгачдын барьсан нийт 1077 орц бүхий орон сууцны барилга байдаг. Орон сууцны байруудыг засаж, дулаалах ажлыг 3, 4 дүгээр  хорооллоос эхлэхээр бэлтгэл хангаж байна. 

Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьсан гэдэг утгаараа ОХУ-ын барилгын компаниуд хуучин байруудын их засварыг хийхэд хамтран ажиллахаар тохирсон. Нэгдүгээрт, анх барьсан технологийг нь сайн мэднэ. Хоёрдугаарт, яг ийм барилгуудыг засах, дулаалах ажлыг гүйцэтгэх арвин туршлагатай. Тиймээс Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн 10 дугаар сард Новосибирскийн барилгын компаниудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байна. Нарийвчилсан судалгаануудыг ч хийж эхэлжээ.

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны 43 дугаар байранд л гэхэд өнгөрсөн намар Орон нутгийн хөгжлийн сангийн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хөөсөнцөртэй гаднах фасадны дулаалгыг нь хийж өгчээ. Хуучны угсармал барилгуудын  хананы завсраар сийгэхээс эхлээд дулаан алдалт их учраас ийм хэлбэрээр дулаалах, дулааны шугам сүлжээг нь солих шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Блокоор нь буюу орцоор нь тооцвол Улаанбаатар хотын хэмжээнд засаж, дулаалах шаардлагатай 1077 блок байдаг байна. Хэрвээ засаж, дулаалах санхүүжилтийг нь шийдчихвэл орон сууцны барилгуудын дээвэр, ханыг дулаална. Цонх болоод дулаан дамжуулах шугам хоолойг нь ч солих, шинэчлэх ажил хийгдэх юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуучин орон сууцуудыг дулаалахдаа орос мэргэжилтнүүдтэй хамтарна   
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-12-17 12:44
ih l teneg tehnilogoor hiisen bairuud daa ,boroo orno deerees ni goojno, zai zavsar ihteigees haasaigui siigdeg, neg blok yag zashiig ni zaalgaad busdiig ni uursduu hii, tegj iluu zardal gargamaar baigaa bol Batuul gargana biz
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-12-17 12:39
Яасан сайхан мэдээв дээ баяртай байна аа. Нисэхэд хуучны 5 угсармал байр сүүлд баригдсан 2 угсармал байгаа шүү. Оруулж үзээрэй. Өвөлдөө сийгээд байх юмаа. Дулаалчихвал их сайхан болох байхаа. Оочерт нь оруулж өгөөрэй маш ихээр хүсч байна.

Бидэнтэй нэгдээрэй